“Шар Энхээ” гэх Э.Энхбатад 8 жилийн хорих ял оноожээ

“Шар Энхээ” гэх Э.Энхбатад 8 жилийн хорих ял оноожээ

“Шар Энхээ” гэх нэрээр олонд танигдсан Э.Энхбатын Хан-Уул дүүргийн нутагт байх “Ривер гарден” хотхон дахь гэрт нь Э.Насанжаргал, Б.Цолмон, Б.Чинзориг нар өнгөрсөн оны тавдугаар сард өмнөд хөршөөс оруулж ирсэн мансууруулах бодисоо хүргэн өгч байхдаа үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл бий.  

Улмаар тэд цонхоор эд мөрийн баримтаа шидсэнийг цагдаагийнхан хэргийн газрын үзлэгийн явцад олсон талаар Өнөөдөр сонинд нийтэлжээ.

Түүгээр ч зогсохгүй тэднийг баривчлах үед тэд эсэргүүцэж, автомашинаараа цагдаагийн ажилтныг мөргөн зугтаасан ажээ. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Энхбатад найм, хилээр мансууруулах бодис оруулж ирсэн, цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн Э.Насанжаргал, Б.Цолмон нарт долоо, шүүгдэгч Б.Чинзоригт дөрвөн жил хорих ял шийтгэсэн байна гэж Өнөөдөр сонинд нийтэлжээ.




Өнөөдөр нохой өдөр

19 минутын өмнө