Зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алджээ

Зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алджээ

Өчигдөр \2020.11.05\ өдрийн 12:15 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сум Цагаанбургас багийн нутаг /аймгийн төвөөс урагшаа 45 км/ асфальтан замд “Nordbenz” маркийн автомашин онхолдож, жолооч 44 настай,  эрэгтэй, Л, зорчигч 50 настай, эмэгтэй Ц нарын амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Иймд жолооч та хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.