Нийслэлийн нутаг дэвсгэрээс өчигдөр \2020.11.05\ хоёр автомашин алга болсон хэрэг цагдаагийн газарт бүртгэгджээ. Одоогоор машин хулгайлсан гэмт хэрэгтнүүдийг олоогүй байна.
Тодруулбал, иргэн Б-г Чингэлтэй дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгэн “Мини маркет” орох зуурт гэмт этгээд “Honda Fit” загварын машинд нь түлхүүр тааруулан унаад явсан байжээ. Энэ хэрэг өчигдөр гэгээн цагаан өдрөөр буюу 12.00 цагт гарсан байна.
Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрээс “Toyota Carina” маркийн машин алдагджээ. Хулгайч эзнийг нь гэртээ орсон багахан хоромд амжиж машиныг авч одсон гэнэ. Цагдаагийнхан хэрэгтнүүдийг олохоор ажиллаж байна.