ВИДЕО: Дүрэм зөрчиж, өөрийгөө цагдаа хэмээн худал хэлсэн иргэнд хариуцлага тооцжээ

ВИДЕО: Дүрэм зөрчиж, өөрийгөө цагдаа хэмээн худал хэлсэн иргэнд хариуцлага тооцжээ

Явган хүний зам дээр машинаа тавиад, шаардлага тавьсан иргэнд өөрийгөө цагдаа байна гэж худал хэлсэн иргэнд хариуцлага тооцсон байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батгэрэл "2020 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 129 дүгээр цэцэрлэгийн баруун талын явган хүний зам дээр “Mitsubishi Outlander”  маркийн УАК 2806 улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг иргэн цахим орчинд түгээсэн. Уг зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгахад иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон" гэлээ.

Харин иргэн С "Би 3-ны өдөр УАК 2806 машинтай явган хүний замаар явж хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Ард түмний шаардлагыг үл ойшоон "Би цагдаагийн алба хаагч" гэж худал хэлсэн. Нийт жолооч нараасаа хөдөлгөөндөө соёлтой, дүрмээрээ оролцъё гэж уриалж байна" гэв. Зөрчил гаргасан иргэн С-ийг Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу 20 нэгжээр торгож /20 мянган төгрөг/ шийтгэл оногдуулсан байна.