Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувь төрийн мэдэлд албан ёсоор очсоноор эдгээр нь 100 хувь төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон билээ.
Харин ОХУ-ын эзэмшилд байсан 49 хувийг худалдаж авчирсан “Монголын зэс” корпорацийнхан энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгөхөөр болоод байгаа аж. Гэхдээ Засгийн газартай хийх хэлцлийн үр дүнгээс шалтгаалж Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхээ шийдэх аж. Хэрвээ “Монголын зэс” корпораци шүүхэд хандвал “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн эзэмшлийг худалдаж авахад гаргасан зардал, шилжүүлж авснаас хойшхи ногдол ашиг болон алдагдлыг Засгийн газраас нэхэмжлэх юм байна. Тэдний тооцооллоор энэ нь 210 орчим сая доллар болж буй аж.
Өдгөө Засгийн газар “Рио Тинто”-той татварын асуудлаар Арбитрын шүүхэл заргалдаж байгаа юм.