Өчигдөр \2020.11.04\ орой Сонгинохайрхан дүүргийн 4-р хороонд байрлах Арвайн үндэс худалдааны төвийн хойд замд машиныхаа ард зогсож байсан цагдаагийн алба хаагчийг согтуу жолооч дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад А-г Өвөрхангай аймгийн Богд сумын 1-р багт суух хаягтай, 22 настай, эрэгтэй Г согтуурсан үедээ “Приус” маркийн автомашинаараа дайрч, амийг нь хөнөөсөн байна. Ингэхдээ хоёр автомашиныг дайрч цаашлахдаа цагдаагийн алба хаагчийг дайрчээ.
Г нь тухайн үед 0,32 хувийн согтолттой байсан бөгөөд энэ хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар үргэлжлүүлэн шалгаж байна.