“Голомт” банкны “Ривер гарден” салбарт хуурамч мөнгөн тэмдэгт илэрлээ гэсэн дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Энэхүү дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад БНСУ-ын иргэн 50 настай, эрэгтэйн орлогын гүйлгээнээс 10 мянган төгрөгийн нэг ширхэг хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн байна. Энэхүү хэргийг харъяаллын дагуу цагдаагийн алба хаагчид шалгаж эхэлсэн бөгөөд мөнгөн тэмдэгтийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.