Одоогоос 14 жилийн өмнө Малайз улсад монгол бүсгүй Ш.Алтантуяа бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Уг явдлаас хойш талийгаачийн ар гэр болоод Монгол улсын зүгээс иргэнийхээ онц хэрцгийгээр хөнөөгдсөн хэрэгт Малайзын талд шаардлага тавьж, буруутныг тогтоон шийтгэхийг хүссэн юм. Гэвч одоог хүртэл хэрэг шийдэгдээгүй тул талийгаачийн аав С.Шаарийбуу Малайзын Засгийн газар, Монгол улсын төрийн удирдах албан тушаалтнууд, гадаад, дотоодын хүний эрхийн байгууллагууд гээд хандаж болох бүх л газарт хандсаар өдийг хүрчээ.
Тэгвэл тэрээр өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяад хандаж, охиныхоо асуудлаар уулзжээ. Уулзалтын дүнд С.Одонтуяа гишүүн уг асуудалд онцгой анхаарч, мэргэжлийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.