“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2017 онд Канадын Торонтогийн Их сургууль руу үйлдвэрийн мөнгөнөөс 102,385,101 төгрөгийг өөрийн охин Б.Буянжаргалын 2019-2020 оны сургалтын төлбөр хэмээн шилжүүлсэн баримт ил болоод байгаа билээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авч, хагас тэрбум төгрөгөөр автомашин худалдан авах тендер зарласан байжээ.
Дээрх мэдээллүүд 10 гаруй хоногийн өмнөөс нийтэд ил болж, ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Гэсэн ч уг асуудалтай холбоотойгоор одоог хүртэл Авилгатай тэмцэх газар зэрэг эрх бүхий байгууллагаас мэдээлэл хийхгүй байгаа төдийгүй, саяхан shilendans.mn сайт дээр уг мэдээлэлд нь өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, 2019/07/18-ны өдөр Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ээс 102,385,101.24 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн тайлбараас Х.Бадамсүрэн болон түүний охин Б.Буянжаргал нарын нэрийг устгаж, шилжүүлгийн тайлбарыг зөвхөн “tuition fee” болгон өөрчилжээ.
Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ээс 102,385,101.24 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн тайлбараас Х.Бадамсүрэн болон түүний охин Б.Буянжаргал нарын нэрийг устгаж, шилжүүлгийн тайлбарыг зөвхөн “tuition fee” болгон өөрчилсөн байгаа юм. https://t.co/uowC7It9nI
— Шилэн Цогоо (@TsogtgerelB) November 3, 2020