Кикбоксын тамирчин Ц.Амарбаясгалан ЦЕГ-аас эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээлийн хэрэгслээр гарсан билээ. Харин түүнийг шүүхээс эрэн сурвалжилж байсан үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 2-ны өдөр зогсоосон байна.
Түүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс даалгасны дагуу аравдугаар сарын 20-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжилж эхэлжээ. Учир нь тамирчин Ц.Амарбаясгалан нь 2014 онд байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй учраас эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох шаардлага үүссэн байна. Улмаар цагдаагийн алба хаагчид түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоожээ.