Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шангри-Ла зочид буудлын B1 давхрын автозогсоолд Lexus 570 маркын автомашиныг эзэн нь авалгүй нилээд удаж байгаа талаар бид өнөөдөр мэдээлэл хүргэсэн.
Учир нь бид дээрх мэдээллийн мөрөөр тус автомашины холбогдох эзний, бүртгэлтэй 9910.... гэх утасны дугаарыг олж, тайлбар авахаар залгасан юм. Гэтэл тэрээр цаанаа Хятад хүнтэй нилээд удаан ярьсны эцэст "би сайн мэдэхгүй байна" гэсэн хариултыг өгсөн. Иймд бид "Шангри-Ла зочид буудлын автозогсоолд удаан хадгалагдаж буй LEXUS 570 машин Хятад эзэнтэй юу" гэх мэдээллийг хүргэсэн билээ.
Тэгвэл тус автомашины талаар эх сурвалж тайлбар мэдээллийг өглөө. Тэрээр “Шангри-Ла буудлын авто зогсоолд хаягдсан гэх Lexus 570 автомашиныг төлбөр өгөөгүй гэсэн шалтгаанаар дугуйг нь түгжиж, эзэнд нь өгөхгүй байна” гэсэн юм.