Монголд Тоёота брэндын Ланд круйзер автомашины борлуулалт өндөр, сүүлийн жилүүдэд тус автомашины эрэлт ч буурахгүй байгаа гэх мэдээлэл бий. Харин манай улсын төрийн байгууллагын удирдлагуудын ихэнх нь тус автомашиныг улсын мөнгөөр худалдан авч, ажилдаа унадаг. Энэ нь тус автомашины эрэлт манай улсад буурахгүй байгаатай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.
Харин иргэд төрийн байгууллагуудыг өртөг, зарлага ихтэй тус автомашиныг улсын мөнгөөр худалдан авч хэрэглэхгүй байхыг шаардаж байгаа ч тэр бүр тус автомашины хэрэглээ төрийн байгууллагуудад буурахгүй байгаа юм.
Тэгвэл төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болох “Монголросцветмет” компани өнгөрөгч 2019 оны зургадугаар сард Таван богд ХХК-иас 259 сая төгрөгийн өртөгтэй Ланд круйзер маркийн автомашин худалдан авчээ.