МАН-ЫН БҮЛЭГ: Д.Бадамсүрэнд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа

МАН-ЫН БҮЛЭГ: Д.Бадамсүрэнд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ирэх оны төсвийг хоёр, гурав дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлдэх ажлын хэсгээс гаргасан зарим саналыг нэтгэж, эцсийн шийдвэрийг гаргасан байна. 

Энэ үеэр сэтгүүлчид МАН-ын дарга Д.Тогтохсүрэнгээс  “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх Х.Бадамсүрэнд хариуцлага тооцох асуудалд МАН-ын бүлгийн байр суурь ямар байгааг сонирхсон юм. Тэрээр хариулахдаа "Хариуцлага ижил тэгш байх ёстой. Төсвийн хуулийг зөрчсөн бүгд л ижил, тэгш хариуцлага хүлээх ёстой. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр гарсан байна лээ. Манай бүлэг хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Засгийн газар ойрын үед хариуцлага тооцох байх" гэсэн юм.




Өнөөдөр тахиа өдөр

12 цагийн өмнө