ХЭҮК-ын гишүүний таван орон тоо, тус комиссын эрүү шүүлтийн асуудал хариуцсан нэг орон тоонд өрсөлдөгч нарыг сонгон шалгаруулах ажлын хэсэг энэ баасан гараг /2020.10.30/-т хуралдаж, шийдвэр гаргажээ.
Тус хуралдаанаас ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн хүмүүсээс дөрвийнх нь нэрийг ХЭҮК-ын гишүүнд дэвшүүлэх боломжтой хэмээн үзэж, томилуулах саналтайгаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/-нд хүргүүлэхээр болсон байна.
Харин ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал хариуцсан нэг гишүүнд нэрээ дэвшүүлсэн П.Оюунчимэгийг тухайн шалгуур шаардлагыг хангахгүй хэмээн ажлын хэсэг үзэж ХЗБХ-нд уламжилгүй буцаажээ.
Улмаар тухайн орон тоонд дахин сонгон шалгаруулалт зарлах саналыг УИХ-ын дарга болон холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон байна.