Өмнөговь аймгийн ИТХ-ын даргад Б.Бадраа, Засаг даргад Р.Сэддоржийг нэр дэвшүүлжээ

Өмнөговь аймгийн ИТХ-ын даргад Б.Бадраа, Засаг даргад Р.Сэддоржийг нэр дэвшүүлжээ

Саяхан болж өндөрлөсөн орон нутгийн сонгуульд Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-д АН олонх болж, ялалт байгуулсан. Тодруулбал, Өмнөговь аймгийн ИТХ-ын 33-н төлөөлөгчийн 20 нь тус намаас сонгогдсон. Иймд ирэх дөрвөн жилд Өмнөговь аймагт АН засаглахаар болоод байна. 

Тэгвэл ирэх Мягмар гараг /2020.11.03/-т тус аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан зарлагдсан байна. Улмаар Өмнөговь аймгийн ИТХ-ын даргад Б.Бадраа, аймгийн засаг даргад Р.Сэддорж нарыг нэр дэвшүүлэхээр болжээ. Харин засаг даргыг ИТХ-ын гишүүдийн олонхийн саналаар сонгож, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлэх юм.