“Токио-2020” Олимпын наадмыг энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд зохион байгуулахаар товлосон байсаг юм. Гэтэл тус олимпын наадмыг коронавирусний халдварын тархалтын улмаас ирэх 2021 он хүртэл хойшлуулаад байгаа билээ.
Тэгвэл Эрдэнэт үйлдвэрээс 2019 оны арванхоёрдугаар сард Жуулчин уорлд турс ХХК руу 326 сая гаруй төгрөгийг “Токио-2020 зуны олимпийн аялал худалдах х.авах гэрээ” гэсэн утгатай шилжүүлжээ. Тус гүйлгээнээс үзвэл тус их мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Токио-2020 зуны олимпын наадмыг үзэхээр төлөвлөсөн байж болзошгүй байна.