17 настай охиныг хүчиндсэн лектор П.Эрдэнэтулгад зургаан жилийн хорих ял оноожээ

17 настай охиныг хүчиндсэн лектор П.Эрдэнэтулгад зургаан жилийн хорих ял оноожээ

Ганцаарчилсан сургалтад сууж байсан 17 настай охиныг сургалтын төвийн багш нь болох лектор П.Эрдэнэтулга хүчиндсэн хэрэг 2020 оны тавдугаар сард гарсан билээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаад, Эрүүгийн хуулийн 12.1.1-т заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тэгвэл өчигдөр (2020.10.30) П.Эрдэнэтулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Прокуророос П.Эрдэнэтулгад долоон жилийн хорих ял төлөвлөсөн ч шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө