Эрдэнэтийн ТГ-ын дарга Д.Баярболд руу “Автомашин худалдан авахад” 233 сая төгрөг шилжүүлжээ

Эрдэнэтийн ТГ-ын дарга Д.Баярболд руу “Автомашин худалдан авахад” 233 сая төгрөг шилжүүлжээ

“Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын мөнгөн гүйлгээг тойрсон асуудал олны анхааралд ороод байна.

Тодруулбал, манай сайт өчигдөр /2020.10.30/ “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нарын байрны түрээсэнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас сар бүр 6-12 сая төлж байгаа мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сард “Шинээр автомашин худалдан авахад” зориулж Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд руу 233 сая гаруй төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс шилжүүлсэн байна. Мөн хоёрдугаар сард “Автомашинуудын засвар үйлчилгээ”-нд зориулж Д.Баярболд руу 5,9 сая гаруй төгрөгийг ч шилжүүлсэн байна. 

Эх сурвалж: Shilendans.gov.mn

Эх сурвалж: Shilendans.gov.mn

Тэгвэл тэрээр Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлд бүртгэлтэй автомашиныг зах зээлийн үнээс хэт бага үнээр худалдан борлуулсан байж болзошгүй байна. Учир нь энэ оны Тавдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын данс руу 5,8 сая гаруй төгрөг “Бээжин ТГ, Баярболдоос Buick автомашин худалдан борлуулсан үнэ” гэсэн утгатай шилжүүлэг хийгджээ.