Аравдугаар сарын 29-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эцэг, эх хоёр нь найзуудтайгаа архидан согтуурч байх үед нэг ойтой хүүхэд нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өглөөний 07:00 цагийн орчимд нэг настай эмэгтэй хүүхэд алга болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсийн шуурхай албаныхан эрлийн ажиллагаа зохион байгуулахад алга болсон охин хэргийн газраас холгүй осгосон байдалтай нас барсан байжээ. Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс нарийвчлан шалгаж байна.