Өөрийгөө буудаж амиа хорлохыг завдсан иргэн хүнд гэмтжээ

Өөрийгөө буудаж амиа хорлохыг завдсан иргэн хүнд гэмтжээ

Баян-Өлгий аймагт өөрийгөө буудаж амиа хорлохыг завдсан ч, хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн харьяат 51 настай Ж өөрийгөө “ТОЗ-8” загварын галт зэвсгээр бууджээ. Гэтэл Ж-гийн амиа хорлох гэсэн үйлдэл нь өөрийгөө хүнд гэмтсэн аж. Амьтай голтой үлдсэн түүнд эмнэлгийнхэн шуурхай тусламж үзүүлжээ.

Үүнээс гадна Сүхбаатар, Хэнтий аймагт өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гараад байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Б гэрийнхээ тонноос өөрийгөө боомилсон бол Төв аймгийн харьяат Т малын саравчнаасаа хоолойгоо дүүжилсэн байжээ. Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна.