УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.10.29/ 10.00 цагт товлогдсон ч 13.00 цагт эхэлжээ.
Шүүх хуралдаанд прокурор Ц.Гансүлд, шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг нар оролцсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн хуралдаж дуусчээ. Тодруулбал, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж, Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан юм. Улмаар гэм бурууг нь шүүх хурал болж, 3.6 жилийн ял оноогоод байсан билээ.