"CIRCLE K" дэлгүүрийн хогийн саванд хаягдсан хүүгийн эцгийг олжээ

"CIRCLE K" дэлгүүрийн хогийн саванд хаягдсан хүүгийн эцгийг олжээ

Аравдугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ард кино театрын орчим байрлах "CIRCLE K" дэлгүүрт нэгэн эмэгтэй дутуу төрж, улмаар төрүүлсэн хүүхдээ хогийн саванд хаясан хэрэг гарсан билээ. Тус компанийн ажилчид цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр хүүхдийг эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Энэ талаар ЦЕГ-аас "Хүүхдийн ээжийг олж тогтоосон. 22 настай эмэгтэй байгаа бөгөөд түүнээс яг одоо мэдүүлэг авч байна. Харин хүүхдийн биеийн байдал хүндэвтэр ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа" гэж мэдэгдэж байсан юм.

Одоогоор тус нярайн биеийн байдал дээрдэж байгаа бөгөөд амьсгалын аппаратаас гарсан байна. Түүнчлэн хүүхдийн эцэг олдсон ба эмнэлэг дээр хүүгээ сахиж буй ажээ.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө