Өчигдөр /2020.10.26/ ны өдөр Увс болон Өмнөговь аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарч хүний амь нас эрстжээ.
Тодруулбал, Увс аймгийн Ховд сумын дөрөвдүгээр багийн нутагт зорчиж байсан “Ланд крузер-80” загварын автомашины жолооч осол гаргажээ. Ослын улмаас гурван хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.
Мөн Өмнөговь аймагт хээрийн зам дээрээс нэгэн цогцос олджээ. Хэргийг шалгатал амь хохирогч нь тус аймгийн харьяат 27 настай Б болохыг тогтоосон байна. Иймд түүний амь насыг дайрч хөнөөгөөд, хэргийн гараас зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байна. Иймд Тээврийн цагдаагийн албанаас орон нутагт зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг судалж, техникийн бүрэн байдлаа хангаж, замын нөхцөл байдлаа мэдэрч явахыг анхааруулж байна.