Сүхбаатар аймагт хүн амины ноцтой хэрэг бүртгэгджээ. Цагдаагийнхан ахуйн хүрээнд үйлдэгдсэн уг хэргийг шалгахад, найзууд болох иргэн А, Б нар архидан согтуурч зодолдсон нь тодорхой болжээ. Улмаар уураа барьж дийлээгүй Б найзынхаа хэвлий тус газар гурван удаа хутгалж хөнөөсөн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна.
Эх сурвалжийн мэдээлснээр архидан согтуурсан иргэд нэгнээ хутгалж, зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг өдөр бүр бүртгэгдэж буй гэнэ. Мөн ахуйн хүрээнд архидах явдал тасрахгүй байгаа нь гэмт хэрэг өсөх шалтгаан болж буйг холбогдох газраас анхааруулсаар байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин