Гэрээний үүргээ биелүүлээгүй зарим ахуй нэгжийг “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д бүртгэжээ.
Тодруулбал, “Аяга Уул” компанийнхан ажилтнуудынхаа нийгмийн даатгалын цахим тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн бол, мөн “Баттод”, “Эко тогтол” компанийнхан ШУТИС-ийн дипломыг хуурамчаар үйлдсэнийг улсыг байцаагч шалгаж тогтоосон байна. Улмаар “Тотал технологи” компанийнхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, “Метро консалтинг”-ийнхэн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл хуурамчаар үйлдсэн үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулжээ. Мөн “Ди ди эм эс глобал”-ийн тендерт оролцох эрхийг нь хязгаарласан аж.
Учир нь тус компанийнхан “Хүрээ” мэдээлэл технологийн дээд сургуулийн дипломыг хуурамчаар үйлдсэн байжээ. Иймд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тушаал гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу эдгээр компанийн тендерт орох эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.