Өнөөдөр /2020.10.25/ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу эмээлт захын авто замд том болон жижиг оврын зургаан автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ.
Тус ослын улмаас гурван том хүн, нэг хүүхэд хүнд гэмтэж, хоёр хүн амь насаа алдсан байна. Одоогоор тус ослыг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна. Иймд иргэд та бүхнийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.