Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум I багийн Налуу даваа гэх газарт автомашин онхолдож, дөрвөн настай охин амиа алджээ. Тодруулбал, аравдугаар сарын 22-ны 19:37 цагийн үед Налуугийн даваанд Х.Даниял УАЗ-69 маркийн улсын дугааргүй автомашиныг жолоодож яваад онхолдож, зорчиж явсан дөрвөн хүн хүнд гэмтэж, дөрвөн настай С.К амиа алджээ. Тус хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.