Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Н.Номтойбаярын давж заалдах хурал өнгөрсөн сард болж анхан шатны шүүхээс гаргасан 5.5 жилийн ял оноох шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсонтой холбоотойгоор Н.Номтойбаярыг Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа 417-р ангид ялыг нь эдлүүлэхээр шилжүүлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд түүнийг Цагдан хорин 461-р ангид саатуулж байсан билээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд наймдугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байдаг.