Дэлгүүрийн гадна байсан автомашиныг хулгайлжээ

Дэлгүүрийн гадна байсан автомашиныг хулгайлжээ

Өнгөрөгч 21-ны өглөө 10:24 цагийн үед Сүхбаатар дүүрэгт байрлах “Номин агуулах” дэлгүүрийн зүүн талд байршуулсан автомашин алга болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай 29 настай, эрэгтэй Ц-ийн “Mighty II” маркийн автомашин алдагдсан байна. Хэргийг өдгөө тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Иймд иргэдийг тээврийн хэрэгслээ замын гэрэлтүүлэг, хяналтын камертай газарт байршуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 




Өнөөдөр тахиа өдөр

12 цагийн өмнө