Өнгөрсөн шөнө хятад иргэд хууль бусаар орж ирсэн гэх мэдээллийн дагуу албаныхан мэдээлэл өглөө.
ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч Ж.Бямбасүрэн “урд шөнө улс оронд нэн яаралтай хийж дуусгах бүтээн байгуулалт буюу Дархан, Налайхын замуудад ажиллахаар БНХАУ-ын 100 иргэн орж ирэх ажиллагаа явагдсан. Тус хятад иргэдийн нэг нь 37 хэмээс дээш халуунтай байсан тул тухайн автобусанд явж байсан 26 хятад иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй, нутаг буцаасан. Харин үлдсэн 74 хятад иргэнийг зохих журмын дагуу шалгаж, тусгаарлалтанд оруулаад байна. Тиймээс БНХАУ-ын иргэдийг шөнийн цагаар, хууль бусаар хил нэвтрүүлж байна гэсэн худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье” хэмээн мэдэгдлээ.