Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянгийн өртөө үе угсрах баазын 1 дүгээр зам дээр ачааны зориулалттай битүү вагон шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас 10.20-ны өдрийн 16:25 цагт хүлээн авчээ.
Дорноговь аймгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал унтраах албаны алба хаагчид, Сайншанд өртөө Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтнууд шөнийн 01:31 цаг хүртэл ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт Зам засварын машинт станцын ажилтан Дундговь аймгийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ өртөж нас барсаныг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.