Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “S-13” барны 3 дугаар давхраас Б1 дүгээр давхрын өргөтгөл дээр хүн унаж гэмтсэн байдалтай байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 07:03 цагт НОБГ хүлээн авчээ.
Уг дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид 18 км замыг туулан 07:13 цагт очиход иргэн Э /31 настай, эрэгтэй/ тус барны 3 давхрын цонхоор 00:03 цагт үсэрч тус барилгын Б1 давхрын өргөтгөл дээр унасан байсныг 19 минут ажиллан эсэн мэнд аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.