Дарханы замд хохирсон иргэдийн шүүх хурал хойшиллоо

Дарханы замд хохирсон иргэдийн шүүх хурал хойшиллоо

Дарханы замд амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирсон иргэд хамтарч Зам тээврийн яамыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Тэднийг төлөөлөн иргэн А.Цэрэнбат шүүхэд хандсан бөгөөд тус хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх дээр болж, уг хурлыг ирэх сарын 11-н хүртэл хойшлуулжээ.

Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн зам засварын ажлыг хугацаанд нь дуусгаагүйгээс болж олон иргэн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон тул ийнхүү гомдол гаргасан байна. Тус замыг Засгийн газар болон холбогдох яамнаас 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж мэдээлж байсан билээ.