ВИДЕО: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн хэвлэлд ярилцлага өгчээ

ВИДЕО: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн хэвлэлд ярилцлага өгчээ

“Эрэл” компанийг үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбатад НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатад бусдыг залилсан үйлдэлд нь тав, мөнгө угаасан хэрэгт нь хоёр жил, нийт долоон жил хорих ял оноож, эхнэр Д.Сэргэлэнг нь цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Тэгвэл Д.Сэргэлэнг анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ.

“Улаанбаатар импэкс” ХХК-ийн буюу “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат болон тус банкны гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Р.Наранбаатар нар эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдлыг 2019 онд гаргасан гэдэг. Иймд энэхүү гомдлыг дагуу хуулийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулсан байдаг.




Өнөөдөр бич өдөр

11 цагийн өмнө