Өнгөрсөн амралтын өдөр буюу аравдугаар сарын 17-ны өдрийн 19.57 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутаг Бэрхийн даваа баруун ам гэх газар /Лүн сумын төвөөс баруун хойш 27км/ засмал замд замд “Nissan Tiida” маркийн автомашин, “Kia Frontier” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч найман сартай, эмэгтэй С-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байж, орчны нөхцөл байдалд тааруулан хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.