НИТХ-ын сонгуульд МАН-аас ялалт байгуулсан Д.Энхбаярыг эргүүлэн татаж болзошгүй байна

НИТХ-ын сонгуульд МАН-аас ялалт байгуулсан Д.Энхбаярыг эргүүлэн татаж болзошгүй байна

Орон нутгийн сонгуулийн санал хураалт өчигдөр явагдаж өндөрлөсөн. Энэ удаагийн сонгуульд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д урьдчилсан дүнгээр МАН-ын 34 суудал, АН-ын 8 суудал,  ХҮН-ын гурван суудал авсан, улмаар МАН ялалт байгуулж, ирэх 4 жилд Улаанбаатар хотыг удирдахаар болоод буй.

Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын 6 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, урьдчилсан дүнгээр 8,588 хүний саналаар ялалт байгуулсан 

Дамдинсүрэн овогтой Энхбаярыг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр эргүүлэн татаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. 

Нийслэлийн ИТХ-ийн сонгуулийн 6-р тойргийн дүн мэдээ

Учир нь өчигдөр /2020.10.15/-ны өдөр нэр дэвшигч Д.Энхбаяр мөнгө тарааж байна гэх мэдээлэл гарчээ. Мэдээллийн мөрөөр зарим иргэд түүний биет төлөөлөгч байж болзошгүй иргэнийг илрүүлжээ. Улмаар тус мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид тухайн иргэн /биет төлөөлөгч/-ийн автомашинд нь үзлэг хийхэд, нэр дэвшигч Д.Энхбаярын нэрийн хуудас, сурталчилгааны материал, регистрийн дугаар бүхий хүмүүсийн нэрс, бэлэн мөнгө зэрэг сэжигтэй зүйл илэрсэн байна. 

Бид энэ талаар зарим эх сурвалжаас тодруулахад “Тухайн нөхцөл байдлын газар дээр цагдаагийн албан хаагчид үзлэг хийсэн. Улмаар энэхүү хэргийг харьяаллын дагуу Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/ шалгаж эхэлсэн. Иймд Нийслэлийн ИТХ-ын 6 дугаар тойрогт урьдчилсан байдлаар ялалт байгуулсан гэх МАН-ын нэр дэвшигч Д.Энхбаярыг эргүүлэн татаж болзошгүй байна. Одоогоор хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм. 




Өнөөдөр бич өдөр

22 цагийн өмнө