Говь-Алтайд зам засварын ажил хийж байсан хоригдол оргожээ

Говь-Алтайд зам засварын ажил хийж байсан хоригдол оргожээ

Өчигдөр /2020.10.15/ Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байсан хоригдол оргожээ.

Тодруулбал, Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 423-р ангид ял эдэлж байсан 33 настай Э гэрээний дагуу Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байхдаа оргосон байна.

Тэрээр 16:00 цагийн орчимд оргосон бөгөөд одоогоор эрэн сурвалжилж байгаа аж. Түүний хувьд хулгайн хэргээр 6.8 жилийн ял сонсоод, ялынхаа 70 хувийг эдлээд байжээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө