Аравдугаар сарын 16-ны 00.16 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багт согтуу жолооч осол хийн, хоёр хүний амь насыг хохироожээ. Тодруулбал, “Тоуоta Prius-20” маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, монгол гэрийг дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, зургаан настай, эрэгтэй А нарын хоёр хүн хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын хоёр хүний амь насыг хохироосон байна.
Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.