УИХ-ын гишүүн Д.Батлут сонгуулийн хууль зөрчсөн үү

УИХ-ын гишүүн Д.Батлут сонгуулийн хууль зөрчсөн үү

УИХ-ын гишүүн асан О.Содбилэг 2020 оны сонгуулийг өнжиж, түүний оронд Орхон аймгийн засаг дарга Д.Батлут нэр дэвших боломж олдсон. Улмаар тэрээр тус аймгаас парламентын гишүүнд сонгогдож чадсан юм.

Харин өчигдөр болж өндөрлөсөн орон нутгийн сонгуулиар түүнийг “сонгуулийн сурталчилгаа, үйл ажиллагаа”-нд оролцсон гэж зарим иргэд шүүмжилж буй. Харин тэрээр энэ талаараа өгсөн тодруулгадаа “Би Орхон аймгийн МАН-ын хорооны дарга тул, улс төрийн сонгуульт ажлаа хийж байна” хэмээн өөрийгөө нэлээдгүй өмөөрсөн аястай байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл тэрээр өчигдөр орон нутгийн сонгуулийн санал хураалтын үеэр Орхон аймагт байрлах санал авах байрны ойролцоо явж, иргэдтэй уулзсан байж болзошгүй байна. Учир нь нэгэн иргэн түүний иргэнтэй уулзаж буй зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, “УИХ гишүүн маань ухуулагчийн ажлаа хийсээр л” хэмээжээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө