Энэ оны тавдугаар сарын 27-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хашаан доторх тогтоол усанд тоглож байсан хүүхдүүд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XII хорооноос 10 хөвгүүн “Ханталст” компанийн хашаан дотор байрлах тогтоол усанд барилгын хөөсөнцөр хөвүүлэн тоглож байгаад дөрвөн хөвгүүн нь усанд живж, амиа алдсан билээ.
Хохирогчдын дотор нэг айлын хоёр хүү байсан юм. Тэгвэл “ergelt.mn” сайт талийгаач 11 настай О, 14 настай Б нарын аав Б.Ойдовжамцтай ярилцжээ. Тэрээр тус ярилцлагадаа “Хэрэг гарсны дараа “Ханталст” компаниас гурван эмэгтэй ирээд, эмгэнэлийн бичиг, дөрвөн сая төгрөг өгсөн байна лээ. Хоёр хүүхдийн минь амины хариуд найман сая төгрөг өгсөн гэсэн үг. “Ханталст” компанийн удирдлага бидэнтэй уулзаагүй” хэмээжээ.