2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй болон н.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөгийн талаарх ярианы бичлэг цацагдсан.
Улмаар энэхүү асуудалтай холбогдуулж Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал болж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд дөрвөн жилийн хорих ял оноогоосон байдаг.
Тэгвэл МАН-ын дарга асан М.Энхболдод холбогдох 60 тэрбум төгрөгийн хэргийг дахин шалгахаар болсон гэж эх сурвалж мэдээлжээ.
Учир нь ,60 тэрбумын гэх тодотголтой хэргийн хамтарсан ажлын хэсгээс хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн прокурорт хандсанаар Нийслэлийн прокурорын газраас эл шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сард гаргасан байна. Ингэснээр эл хэргийг хоёр дахь удаагаа сэргээж, Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-аас шалгахаар болж байгаа ажээ.