2020.10.10-11-ний өдрүүдэд нийт 605 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 470 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Ослын улмаас 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-1
- Мөргөлдөх хэлбэрээр-2
- үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2020.10.10-ны 23.30 цагийн орчимд Архангай аймаг Их-Тамир сум Тайхар баг/ сумын төвөөс урагшаа 2,5 км/ асфальтан замд Nissan X-Trail маркийн машины жолооч Г нь явган зорчигч 59 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насын хохироосон.
2020.10.11-ний өдөр 16.40 цагийн орчим Завхан аймгийн Идэр сум, Дархан-Уул баг “Ацын даваа” /сумын төвөөс зүүн хойш 12 км/ шороон замд Hyundai Mighty маркийн автомашин онхолдож, жолооч 57 настай, эрэгтэй Б нас барсан.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж ажилласан байна.
Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.