Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн амны “Шургуут” гэдэг газар Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Т /23 настай, эмэгтэй/ 10.08-ны өдрийн 13 цагаас хойш самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 00:40 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид, Улиастайн амны байгаль хамгаалагчийн хамт 01:15 цагаас эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлсэн боловч тухайн газарт 11:10 цагаас 00:40 цагийн үед цасан шуурга шуурсан тул эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ