Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийн хордлогын дуудлага нэмэгдсээр байгаа аж. Өнгөрсөн шөнө гурван өрхийн дөрвөн хүнд нийслэлийн түргэн тусламжийн төв эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Тодруулбал, насанд хүрсэн хоёр хүн, бага насны хоёр хүүхэд угаартжээ. Одоогоор эмнэлэгт нэг хүн угаарын хийн хордлогын эмчилгээ хийлгэж байна. Иймд айл өрх бүр зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах, яндангаа хөөлөх, угаар мэдрэгчийн ажиллаж буй эсэхийг тогтмол шалгаж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан сануулж байна.