Хурдан морь унаач хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

Хурдан морь унаач хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

Өнөөдрөөс /2019.07.09/ эхлэн Хүй долоон худагт хурдан морь унаач хүүхдүүдийг хурдан морины уралдаанд бүртгэж эхэллээ. Хурдан морь унах хүүхдүүдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

      • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
      • Хүүхдийн төрсний гэрчилгээ
      • Эрүүл мэндийн тодорхойлолт
      • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
      • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
      • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
      • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
      • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ

Мөн Хүй долоон худагт Хүүхдийн Түр хамгаалах байр ажиллаж эхэллээ. Түр хамгаалах байр нь Баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх Түр хамгаалах байр ажиллуулах, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө