Самар түүхээр яваад сураггүй болсон иргэний цогцсыг өчигдөр олжээ

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэний цогцсыг өчигдөр олжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын “Төр хурх”-ын аманд самар түүж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн П /37 настай, эрэгтэй/, мөн дүүргийн 14 дүгээр хорооны харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/ нар төөрсөн тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 03:12 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 105-р ангийн алба хаагчид 25 км зам туулан 03:47 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 09:00 цагт хүч нэмэгдүүлэн тус ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:13 цагт Богдхан уулын “Төр хурх”-ын амны баруун энгэрээс иргэн М /44 настай, эрэгтэй/-г эсэн мэнд, харин иргэн П /37 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус тус олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ