"Шунхлай трейдинг" ХХК зөвшөөрөлгүй ШТС барьж байсныг зогсоожээ

"Шунхлай трейдинг" ХХК зөвшөөрөлгүй ШТС барьж байсныг зогсоожээ

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлийн зам дагуу газар шорооны ажил хийгдэж байна, ШТС барихаар нүх ухаад байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу энэ сарын 24-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийжээ.

Шалгалтаар "Шунхлай трейдинг" ХХК тус газар дээр ШТС барих зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажил эхлүүлж байсанд 07-201076 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэн шалган, Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дах заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч, зөчлийг арилгуулахаар 07-104/1355 дугаартай даалгавраар ШТС барих ажлыг зогсоосон байна.