“Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийг батлан даалтад гаргажээ

“Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийг батлан даалтад гаргажээ

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярт нөлөөлж, хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компанид 47 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгагдаж буй “Алтай констракшн” компанийн захирал, тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн 30 хоног цагдан хорих хугацаа энэ сарын 10-нд дууссан ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дахин 30 хоног цагдан хорих захирамж гаргасан байна. Х.Бат-Эрдэнийг өмгөөлөгч шүүгчийн энэхүү захирамжийг эсэргүүцэн, тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Уг гомдлыг хэлэлцээд өнгөрөгч долоо хоногт түүнийг батлан даалтад гаргасан байна.

Түүнийг наймдугаар сарын 10-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны захирамжаар цагдан хорьсон. Харин өнгөрсөн пүрэв гарагт түүний цагдан хорих хугацаа дуусаж буйтай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, эсэхийг хэлэлцэх хурал дээрх шүүхэд болж, үргэлжлүүлэн хорих захирамж шүүгч гаргажээ.

Тэрбээр уг зээлийг авахдаа барьцаа хөрөнгөө хуурамчаар үйлдсэн гэдэг. Тиймээс түүнийг Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярын хамтаар шалгаж байгаа юм.