Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган нэр бүхий иргэдийг төрийн одон, медалиар шагнаж байна. Шагнал гардуулах үйл ажиллагаа Төрийн ордны "Есөн хөлт" танхимд болж байна.
Энэ үеэр Эрдэнэс тавантолгой /ЭТТ/ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол, тэмдэгээр шагналаа.
Б.Ганхуягийн хувьд 2018 оны тавдугаар сараас хойш төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.