19 настай С-г хөнөөж, Налайхын уурхайд булсан этгээд хэргээ хүлээж цагдаад ханджээ

19 настай С-г хөнөөж, Налайхын уурхайд булсан этгээд хэргээ хүлээж цагдаад ханджээ

Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны харьяат 19 настай, эрэгтэй С -ын амь насыг хөнөөж, цогцсыг нь тус дүүргийн уурхайд булсан байсныг өчигдөр \2020.09.24\ илрүүлсэн талаар бид өнөөдөр мэдээлсэн. Тодруулбал, тухайн иргэнийг хөнөөсөн сэжигтэн “иргэн С-ийг хөнөөж, Налайхын уурхайд булсан гэдгээ гурван жилийн дараа өөрөө хүлээж, цагдаагийн байгууллагад ирсэн гэх мэдээлэл байна.

Иймд цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт тухайн иргэний цогцсыг уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлт тависны дагуу Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулан, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэн С-ын цогцсыг тус өдрийн 19:06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.